Д.Сумъяабазар: Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга байгууламжийн зураг төсөл зохиогчийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр тун удахгүй УИХ-аар хэлэлцэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг товчхон танилцуулаад “Хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн шинэтгэл хийнэ” гэлээ. Хууль батлагдаж эрх зүйн чадамжтай болсноор зураг төслийн компаниудтайгаа гэрээ, хэлэлцээр хийж, цаашид хамтарч ажиллах илүү том боломж бий болох юм. Мөн Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Үүнийг Засгийн газраас дэмжиж жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон. Түүнчлэн Хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа юм. Хотын дарга Д.Сумъяабазар “УИХ, Засгийн газрын хэмжээнд нийслэлийг дэмжиж, … Continue reading Д.Сумъяабазар: Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна